Зүүдэндээ сэрэх буюу Lucid dreaming
За энэ постонд би зүүдэндээ сэрэхийн талаар мэдэж авсан зүйлсээ бичих болно.
Нэгдүгээрт, зүүдэндээ хүн болгон сэрж чадна. Зүүдэндээ сэрээд хамгийн түрүүнд байгаа орчиноо сайтар ажиглах хэрэгтэй. Тэгээд бас өөрийн мэдрэмжүүдээ сайтар мэдэрч үзээрэй. Зүүдний ертөнц маш эмзэг, хувирамтгай тул өөрийгөө хянах чадвартай байх хэрэгтэй. Та зүүдэндээ сэрсэн ч гэсэн буцаад сэрээгүй зүүдрүүгээ шилжих их амархан тул сэрсэн чигээрээ байна гэдэг бас чалленж шүү. За тэгээд интернэт дээр зүүдэндээ сэрвэл юу хийж болох вэ гэх мэт мэдээллүүд зөндөө байгаа би энд дурдахгүй. Би хүн болгоныг үүнийг хийгээсэй гэж нэг их хүсдэггүй яагаад гэвэл аймар хар дарсан зүүдэнд орох, зүүд болон сэрүүн ертөнцийн голд гацах буюу "даруулах"гэх мэт хачирхалтай зүйлс болж намайг айлгаж байсан тэгээд би илүү сэрэмжтэй байж зүүдэндээ сэрэхээс нэг хэсэг татгалзсан. Гэхдээ заримдаа, зүүдэндээ сэрээд юмсын дээгүүр хөвөх, төсөөлөмгүй үзэсгэлэнтэй газрыг дээрээс тольдох нтр гээд гоё зүйлс болдог болохоор миний амьдралын том биш ч гэсэн тодорхой орон зайг Lucid dreaming эзэлдэг болсон юм.
Uncoscious буюу далд ухамсрын ертөнцдөө аялнаа гэдэг чинь ер нь бол зүүдэндээ сэрэхийн ач холбогдол. Далд ухамсарт асар их зүйл агуулагдаж байдаг. Бидний сурсан мэдлэг чадвар болон өдөр бүрийн дэглэм, бидний муу зуршлууд, логикоор тайлах боломжгүй этгээд зан авир, траума, хачирхалтай хариу үйлдлүүд бүгд энд нуугдана. Тэгэхээр далд ухамсрын ертөнцөөр аялна гэдэг надад тийм ч хэрэггүй зүйл биш шиг санагддаг. Өөрийгөө ойлгох нэгэн гүүр гэж би боддог оо.
Саяхан Сигмунд Фройдын Intrepretations of dreams номыг унших гээд бууж өгсөн. Нэгдүгээрт бичсэн байдал нь таалагдаагүй. Хоёрдугаарт хэтэрхий хар бараан зүйлс дээр төвлөрч байсан тул би уншихаа больсон. Эхний хэдэн бүлэг дээр өөрийн зүүдээ мэс ажилбар хийж байгаа мэт бүх зүйлсийг нэгд нэгэнгүй тайлбарласан байсан. Зүүдээ ажиглавал ихэнхдээ санаа зовсон зүйлс, таньдаг хүмүүс, унтхаасаа өмнө бодсон зүйлс, хэдэн хоног/сарын өмнө санаа зовж байсан зүйлс болон өөрийн далд хүслээ холин зүүдэлдэг. Зүүд ер нь бол хэрэгтэй хэрэггүй мэдээллийг илүү цэгцэнд оруулж, ойлгомжгүй зүйлсийг илүү ойлгомжтой ямар нэгэн үүрэгтэй болгож зүүдэнд үзүүлдэг. Бас зүүдийг тайлна гэдэг маш их хувийн шинж чанартай гэхдээ эрт дээр үеэс хүмүүс зүүд тайлах аргуудыг судалж бидний зүүд бас бүр ч тийм хувийн биш ч байж мэднэ гэж үзсэн. Яагаад вэ гэвэл бидний ухамсар үнэндээ бүх ухамсаруудтай нэг буюу НЭГ УХАМСАРт харъялагдана гэж үзсэн хүмүүс өч төчнөөн байдаг. Энэ онолд би итгэдэг. Тэгээд энэ онолын дагуу бол хэдийгээр бидний зүүд хувийн шинж чанартай ч, бас НЭГ УХАМСАРт харъяалагдах симболууд үзэгдэнэ. Тэр нь та хэрвээ хар хэрээ зүүдэлбэл ингэнэ тэгнэ ч гэдиймуу. Гэхдээ би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Яагаад гэвэл баттай эх сурвалжгүй болохоор. Гэлээ ч би үүнийг би үгүйсгэхгүй учир нь өч төчнөөн хүмүүс ирээдүйг зөгнөсөн зүүд зүүдэлдэг шүү дээ.
Зүүдний ертөнц гэдэг өөр нэгэн хэмжээсийн ертөнц гэж олон хүмүүс хэлдэг. Хүн унтахаар өөр хэлбэлзэл орж, сүнс нь биеэс гарч өөр хэмжээст ордог. Би тэгж боддог гэхдээ who knows? Тэгээд тэр өөр хэмжээс нь сэтгэл хөдлөлийн дагуу хувиран өөрчлөгдөх боломжтой ертөнц юм. Паа яаяа.
Далд ухамсрыг хүмүүс emotional body гэх нь ч байдаг. Далд ухамсарт бүх сэтгэлзүйтэй холбоотой асуудлууд чинь нуугддаг болохоор зүүдэнд сэрүүн байхдаа мэдэрсэн зүйлсээ илүү хүчтэй мэдрэнэ. Аа хэрвээ чи сэрүүн байхдаа гаргахыг хүссэн эмоцоо гаргаж чадаагүй нуусан бол, эсвэл он удаан жил нуусан бол тэр чинь тэгээд чиний "мангас" болно гэсэн үг. Charley Morley гэх Lucid dreaming-ийн багш болохоор энэ мангасаа дарж чадвал сэтгэлзүйгээ эмчлэх ч боломжтой гэж үздэг. Нэг жишээ авсан байсан. Нэг хүн байнга нэг мангаст хөөгдөж байгаагаар зүүдэлдэг байж. Тэгээд lucid dreaming хийснээр эргэж хараад мангас чангаас чанга тэвэрсэн гэнэ. Тэгсэн чинь нөгөө мангас нь жижигсэсээр жижигсэсээр байхгүй болоод дахиж тэгж хар дарахаа больсон гэсэн. Надад нэг давтагддаг хар дарсан зүйл байдаг. Би орцруугаа орох гэж байхдаа байнга аймшигтай согтуу муу хүмүүстэй тааралдана. Би тэднээс зугтана тэгээд орцондоо төөрнө. Лифт хачирхалтай ажилна. Орцон дотор гэрэл муутай аймшигтай. Энэ айдас хаанаас гаралтайг мэднэ. Би энэ айдсаа давж гараагүй л байгаа. Нэгэн сайхан өдөр давж гараад өөртөө гоё кофе авч өгнө өө ккк.
Энэ мангас нь таны Shadow буюу сүүдэртэй холбоотой байж магадгүй юм. Таны сүүдэр бол бусдаас нуудаг та гэсэн үг. Бусдаас нуусаар байгаад өөрөөсөө ч нууж өөрийгөө олон хуваасан байдлыг буцаагаад нэгдүүлэхийг Shadow work хийж гүйцэтгэдэг.
Нэг арга байдгийг таньтай хуваалцая:
1. Маск хайчлаад нэг талд нь хүмүүст харагдахыг хүсдэг сайн чанаруудаа бичих, нөгөө талд нь бусдаас нуудаг зан чанаруудаа бичих
2. Тольруу очоод сайн чанаруудаа бичсэн талын маскаа зүүгээд сайн чанаруудаа өөртөө хэл
3. Одоо маскынхаа нөгөө талруу харуулаад муу чанаруудаа хэлнэ үү
4. Тэгээд маскаа тайлаад өөрийн нүүрлүүгээ хар тэгээд өөрийгөө хайрлан инээ
5. Өөртөө хэл: "Би сүүдрээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн сүүдэртээ хайрыг өгч байна."
Хэрхэн зүүдэндээ сэрэх вэ?
Сэрүүн зүүдлэхийг хүсвэл бясалга. Бясалгал хийснээр өөрийн бие болон "одоо"-г илүү мэдрэнэ. Тэгээд одоог мэдэрснээр өөрийгөө зүүдэлж байна гэдгээ мэдэхэд илүү амар болно гэсэн үг.
1. Сэрүүн үедээ өөрөөсөө би сэрүүн байна уу зүүдэлж байна уу гэж асуух. Нэг зөвлөгөө байсан нь, гараа харж тэгж асууж дадаж болно. Үүнийг trigger method/reality check гэж хэлдэг. Гараа харахаас өөр автуснаас гарах болгондоо өөрөөсөө асууж болно. Яагаад гэдгийг хоёрдох пойнтоос уншина уу.
2. Зүүдэндээ сэрээд гарлуугаа харах. Гар чинь нилээн өөр харагдана. Тэгээд аан би зүүдэлж байна гэж confirm хийгээд сэрүүн алдахгүйгээр зүүдээ үргэлжлүүлээрэй. Далд ухамсар ямар нэгэн зүйлийг яг жинхнээр нь дуурайж чадахгүй. Тэгээд бас физикийн хуулиуд үйлчлэхгүй.
3. Эхлээд зүгээр л ажих. Паркд байвал моддыг, навчыг байгалийн сайхныг бахдааарай.
4. Тэгээд дараа нь таны сэтгэмжийн цар хүрээ л таны лимит байх даа. Миний хувьд би үргэлж нисж чаддаг өөр гоё санаа төрөөгүй л байна. Зарим хүмүүс бүр олон хүний өмнө ярихаа давтдаг гэсэн. Бас өөр ямар нэгэн ур чадвараа дээшлүүлэх тал дээр давтдаг ч гэсэн.
Зөвлөгөөнүүд:
- Өглөө бид илүү их зүүдэлдэг. Өглөө эрт босоод хэдэн минут сэрүүн байж байгаад буцаад унтвал Lucid dream хийх магадлал маш өндөрсдөг.
- Зүүдний тэмдэглэл хөтлөх. Зүүдээ санахын тулд сэрээд шууд босох биш хөдөлгөөнгүй байвал зүүд чинь чамд ирж магадгүй. Аа бас юу зүүдэлсэн биш юу мэдэрч байснаа санавал зүүд чинь аяндаа ирэх вий. Alta major (шилэн хүзүүнд) гэх газартаа төвлөрбөл бас зүүдээ санаж магадгүй гэсэн шүү.
- Зүүдэндээ ихэнхдээ хардаг, болдог зүйлсээ цээжлээд хэрвээ дахин тааралдвал аан зүүдэндээ байна гэдгээ мэдэх.
Нэг сваггер охины бичлэг таалагдав:

Comments
Post a Comment