Posts

Showing posts with the label Lucid dreaming

Зүүдэндээ сэрэх буюу Lucid dreaming

Image
За энэ постонд би зүүдэндээ сэрэхийн талаар мэдэж авсан зүйлсээ бичих болно. Нэгдүгээрт, зүүдэндээ хүн болгон сэрж чадна. Зүүдэндээ сэрээд хамгийн түрүүнд байгаа орчиноо сайтар ажиглах хэрэгтэй. Тэгээд бас өөрийн мэдрэмжүүдээ сайтар мэдэрч үзээрэй. Зүүдний ертөнц маш эмзэг, хувирамтгай тул өөрийгөө хянах чадвартай байх хэрэгтэй. Та зүүдэндээ сэрсэн ч гэсэн буцаад сэрээгүй зүүдрүүгээ шилжих их амархан тул сэрсэн чигээрээ байна гэдэг бас чалленж шүү. За тэгээд интернэт дээр зүүдэндээ сэрвэл юу хийж болох вэ гэх мэт мэдээллүүд зөндөө байгаа би энд дурдахгүй. Би хүн болгоныг үүнийг хийгээсэй гэж нэг их хүсдэггүй яагаад гэвэл аймар хар дарсан зүүдэнд орох, зүүд болон сэрүүн ертөнцийн голд гацах буюу "даруулах"гэх мэт хачирхалтай зүйлс болж намайг айлгаж байсан тэгээд би илүү сэрэмжтэй байж зүүдэндээ сэрэхээс нэг хэсэг татгалзсан. Гэхдээ заримдаа, зүүдэндээ сэрээд юмсын дээгүүр хөвөх, төсөөлөмгүй үзэсгэлэнтэй газрыг дээрээс тольдох нтр гээд гоё зүйлс болдог болохоор миний амьдралы...

Emotional repression coming out and Lucid dreaming :O !!!!

Өөрийн мэдрэмж эмоцийг дарах биш мэдрэхийн гайхамшиг Жишээ нь өнөө өглөө би гарж гүйлээ. Гүйчээд зүлгэн дээр сууж байтал нэг нохой ирээд надруу хуцаад салдаггүй эзэн нь дуудаад байхад явдаггүй яасан хачин нохой вэ гэж уур хүрэв. Ямар ч байсан харахгүй бол яваад өгөх байх гээд харахгүй байтал бүр хуцаад над дээр ирэх гээд байв. Тэгээд би босоод яах гээд байгаа юм гэж байгаа юм шиг хараад ууртайгаар юмаа аваад явав. Эзэн нь өнгрөхдөө Sorry! Гэв. Би It’s okay гэв. Гэтэл би үнэндээ okay биш байв. Явж байхдаа би өөрийгөө сайн асарж тордож байгаа юм чинь, иймэрхүү жижиг зүйл тоохгүйдээ, энэ мэдрэмж одоо удахгүй байхгүй болно гэж бодов. Тэгснээ өө нээрээ авсан мэдрэмжээ хэтэрхий хүүхэд шиг байсан ч илэрхийлэх ёстойг санаад би энэ мэдрэмжийг хүлээн зөвшөөрч байна гэж өөртөө хэлтэл би бага зэрэг уйлсан юм. Ингээд гаргахад дасгал болгонд толгойд минь орж ирдэг нэгэн бодол хар дурсамжаа бодов. Тэр нь 7р ангид байхад би шинээр шилжиж ирсэн нэг их найзгүй байх үед хүний хийсэн жоохон үйлдлийг ...