Emotional repression coming out and Lucid dreaming :O !!!!

Өөрийн мэдрэмж эмоцийг дарах биш мэдрэхийн гайхамшиг
Жишээ нь өнөө өглөө би гарж гүйлээ. Гүйчээд зүлгэн дээр сууж байтал нэг нохой ирээд надруу хуцаад салдаггүй эзэн нь дуудаад байхад явдаггүй яасан хачин нохой вэ гэж уур хүрэв. Ямар ч байсан харахгүй бол яваад өгөх байх гээд харахгүй байтал бүр хуцаад над дээр ирэх гээд байв. Тэгээд би босоод яах гээд байгаа юм гэж байгаа юм шиг хараад ууртайгаар юмаа аваад явав. Эзэн нь өнгрөхдөө Sorry! Гэв. Би It’s okay гэв. Гэтэл би үнэндээ okay биш байв. Явж байхдаа би өөрийгөө сайн асарж тордож байгаа юм чинь, иймэрхүү жижиг зүйл тоохгүйдээ, энэ мэдрэмж одоо удахгүй байхгүй болно гэж бодов. Тэгснээ өө нээрээ авсан мэдрэмжээ хэтэрхий хүүхэд шиг байсан ч илэрхийлэх ёстойг санаад би энэ мэдрэмжийг хүлээн зөвшөөрч байна гэж өөртөө хэлтэл би бага зэрэг уйлсан юм.
Ингээд гаргахад дасгал болгонд толгойд минь орж ирдэг нэгэн бодол хар дурсамжаа бодов. Тэр нь 7р ангид байхад би шинээр шилжиж ирсэн нэг их найзгүй байх үед хүний хийсэн жоохон үйлдлийг л өөр дээрээ хүндээр тусгаж авдаг байсан үед биеийн тамирын багш намайг ангийн хүүхдүүдийн дунд тойрогт орж дасгал хий гэв. Тэгээд би хийгээд хүүхдүүд намайг дуурайж байв. Гэтэл намайг дандаа дээрэлхэдэг нэг гачин банди намайг шоолоод байсан юм. Тэгээд би дасгал хийх болгонд миний бодолд орч ирдэг учир нь би тэр үед мэдрэмж эмоци өөрөөсөө гаргаагүй би үүнээс дээгүүр, би үүнд хэт мэдрэг байх нь ялагдал гэх мэтээр өөрийн далд ухамсарт булсан байж. Гэхдээ би үүнийг мэдэж байгаа учир яриад бодоод гаргалгааг нь гаргаад дарагдсан эмоцио мөн гаргах хэрэгтэйг ойлгосон учир би бас түүнийг бодож уйлсан. Учир нь би өмнөхөн нь дасгал хийсэн байсан юм. Эсвэл бас нохой надруу хуцаад байгаа энэ мэдрэмжтэй тэр шоолуулах мэдрэмж биеийн адил хэсэгт реакц үзүүлж байсантай холбоотой байх. Ямар ч байсан уйлах нь их сайн зүйл гэж би бодож байна. Эмоцио илэрхийлэх биенд нь буглаж буй бул хар зүйлсээ гарган хаях хэрэгтэй. Яг л хог шиг тэгэхгүй чиний биенд дахин боловсруулагдсаар далд ухамсарт чинь хадгалагдаж ирээдүйн шийдвэр болон эмоци мэдрэмжүүдийг чинь булингартуулах болно.

Lucid dreaming:

Өнөөдөр анх удаа би сэрүүн зүүд зүүдэллээ. Үнэхээр гайхамшигтай гэхээс өөр хэлэх мэдрэх зүйл алга. Мөн дахин сэрүүн зүүдэлж зүүдний ертөнцөөрөө өөрийн тархин дотроо аялмаар байна. Би сэрүүн зүүдлэх гэж нэг их хичээгээгүй ч байнга бодоостой байсан. Тэгвэл гоёдоо гээд л. Гэхдээ тэгж зүүдэлсний ачыг би амьдралаа илүү тайван болгосон, байгаль болон өөртэйгөө илүү ойрхон байснаар олж авсан гэж бодож байна. Тэгээд 1 билүү 2 сард Lucid dreaming-ийн талаар эвентэд очсон юм. Тэнд хэрвээ зүүдэндээ сэрвэл хүчтэй сэтгэл хөдлөл гаргавал сэрчих тул тайвнаар сэрснээ мэдээд гараа харж болно. Гар чинь яг эх хувилбараасаа арай өөр байх тул өөрийгөө яг зүүдэлж буйгаа мэдэх болно гэсэн. Тэгээд би гараа хартал бараг л яг л миний гар л байх шиг байсан. Олон янзын зүйлст хүрч үзээд яг л жинхэнэ мэдрэгдсэн, баахан гэрт байдаг цэнхэр бор күүртэгнүүд, ээжийн ногоон дээл гэх мэт. Яг л дээл күүртэгэнд хүрч байсан мэдрэмжүүд. Ямар үнэмшилтэй жинхэнэ юм бэ гэж би бодсон. Миний ээж дүү хоёр байсан, тогоруу гэж нэрлэх сонин шувуу тэжээж байсан. Тэгээд өөрийгөө толинд хартал маш хөгшин үрчлээстэй тэгээд бас нүд нь онигор доошоо болчихсон байсан. Би жоохон айсан боловч энэ зүгээр л зүүд шүүдээ гэж өөртөө сануулаад дахин хартал духан дээр гэрэлтдэг тэмдэгнүүд байсан. Тэгээд зарим нь ассан зарим нь асаагүй байсан. Энэ нь би өөрөө бодохдоо амьдралдаа цуглуулах тэмдэгүүд юм шиг. Нэг саад бартаа давбал асдаг юм шиг санагдсан. Тэгээд бас амны хажууд сэтгэл хөдлөлийн emoji-нууд өнгөөр ялгагдсан товчлуур шиг юмнууд байсан.


Comments

  1. Би бас нэг удаа зүүдээ бүрэн удирдаад байх шиг байсан. Гэгээтэй, нартай байхад би явж байснаа "нүдээ аниад нээхэд шөнө болсон байх болно" гээд яг тийм болгоод, Ажилдаа явдаг автобусанд суух гэснээ, "би хаалгыг нь нээгээд хаахад доторх нь яв ягаан, бамбалзсан зөөлөн болно" гээд оролдтол яг тийм болоод. Их сонин байсан. :>

    ReplyDelete
    Replies
    1. chi tegvel lucid dreaming hiisen bna hehe. GREAT !!!

      Delete
  2. "Ямар ч байсан уйлах нь их сайн зүйл гэж би бодож байна. Эмоцио илэрхийлэх биенд нь буглаж буй бул хар зүйлсээ гарган хаях хэрэгтэй. Яг л хог шиг тэгэхгүй чиний биенд дахин боловсруулагдсаар далд ухамсарт чинь хадгалагдаж ирээдүйн шийдвэр болон эмоци мэдрэмжүүдийг чинь булингартуулах болно."

    Би нэг удаа толинд өөрийгөө удаан хараад, өөртэйгөө бодоод яваад байгаа асуудлуудаа ярьсан чинь нулимс урсаад, өөртөө их хайрлагдаад байх шиг мэдрэмж төрөөд баярлаад инээгээд байсан.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолыг хүндэлж найзлах нь

Зүүдэндээ сэрэх буюу Lucid dreaming