Posts

Showing posts with the label Хоол

Хоолыг хүндэлж найзлах нь

Хамгийн эхлээд өөрөөсөө хоолны талаар юу боддог талаараа асуу. Яг л харь гаригийн хүн ирээд чамаас асууж байгаа мэт. Идэж байхдаа юу мэдэрдэг вэ? Үүнийг идсэндээ өөрийгөө буруутгах, бүдүүн болж байна гэх мэт муу бодлууд боддог уу? Хэрвээ муу бодлууд болон сайн бодлууд холигдон бодогдож байвал өөрийгөө нэгтгэх, бодлоо нэгтгэх, сэтгэлээ нэгтгэх тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд шинээр үзэл бодол үүсгэх хэрэгтэй. Жишээ нь: хоол бол дэлхийн бий болгосон урлаг, бурханы урлаг гэх мэт. Хоолыг идэж болдог урлагийн бүтээл гэж бодож болно. Харин хоолны газрыг урлагын музей гэж болох юм. Идэж байхдаа тайван, бүх эд эсийг нь мэдэрч идвэл хоол чинь таньд талархана гээд боддоо. Юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр чинь амьдралд тань дэлгэрэн урсана гээд боддоо. Хоолыг үнэрлэ. Хоолыг бүх л биеэрээ мэдрэн ид. Жишээ нь, тоор идэхдээ ургасан улирал тариан талбайн дүр зургийг буулган идэж болох юм. Ямар зүйлс туулж над дээр ирсэн бол гээд л. Хоолтой найзлах өөр нэгэн арга нь хоолны талаар эерэг мэдээллийг ...