Ухамсраа удирдахуй

Awareness гэдгийг ухамсар гэж орчууллаа. Ухамсраа өөрийн удирдах хүчээрээ удирдах.
Ухамсарт анхаарал нь өөрөө энерги юм байна. Аливаа юманд бүрэн төвлөрөхлээр нэг гайхамшигтай санагддаг аа даа за тэрийг л яриад байх шиг байгаан. Одоо жишээ нь би бичиж байхдаа үүндээ бүрэн төвлөрч бичвээс энэ бичил өгүүлэл маань өөрөө энергитэй би өөрөө энергитэй болж байнаа гэсэн үг байхаа гэж би ойлгоод байгаа. Аа өөр нэг жишээ нь модыг би 100 хувь төвлөрч харлаа тэгээд тэр мод надад энерги өгөөд ч байгаам шиг бид хоёрын хооронд энергэн гүүр бий болоод байгаа ч юм шиг нэг тийм ид шидийн юм болоод байдын тэгэхээр юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр зүйл амьдралд чинь газар авч чиний бодит ертөнцийг бий болгодын боловуу. Одоо жишээ нь яагаад дэлхийн хүмүүс бие биеэсээ айн дайн дажин, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авдаг вэ гэвэл ердөө муу зүйлд анхаарлаа бид төвлөрүүлж цаг хугацаагаа зарцуулж сайн зүйлсийг муу зүйлсийг түгээж сэтгэлээ бохирдуулснаар юм боловуу. Гэхдээ мэдээж одоогийн нөхцөл байдлыг нэг зүйлд тайлбарлах аргагүй. Хоорондоо сүлбэлдсэн ороогдсон зүйл байгаа тул амархан шийдэх боломжгүй.

Энэ анхаарлаа төвлөрүүлснээр энерги бий болгодог. Харин энэ энергиэ мөнгөтэй харьцуулан бодох хэрэгтэй. Тэгэхээр анхаарлаа төвлөрүүлэх зүйлээ болгоомжтой бөгөөд эерэг зүйл дээр төвлөрүүлвэл илүү сайн. Бясалгал харин яагаад хүчтэй вэ гэвэл энэ энергэн анхаарлаа өөрийн дотоод ухамсарлуугаа төвлөрүүлэхэд дотоод хүчин чадал өөрийгөө танин мэдэх, ухамсрын бөгөөд ертөнцийн шинж чанарыг илүү нарийн мэдрэх боломжтой болдог гэж хэлж болно.

Өөрийн удирдах хүчээ ихэсгэх аргуудыг танилцуулъя: эхэлсэн зүйлээ дуусгах, өөрийгөө дуусгана гэж бодсон цагаасаа өмнө дуусгах, өөрийн хийж чадна гэж бодсоноосоо илүүг хийх.

Нэгэн зөвлөгөө:
Сэтгэлзүйн асуудалтай зүйлээ цаасан дээр бичээд шатаавал арай гайгүй болно шүү.

Comments

Popular posts from this blog

Emotional repression coming out and Lucid dreaming :O !!!!

Хоолыг хүндэлж найзлах нь

Зүүдэндээ сэрэх буюу Lucid dreaming